УИХ-ын гишүүн Доржхандын гутлын ээлжит PR


Шинээр сонгогдсон УИХ-н гишүүд дундаас нээлтээсээ эхлээд л бага үгүй PR хийсэн хүн бол Т.Доржханд гишүүн юм.

Түүний хувьд УИХ-ын чуулганы нээлтээр төрийн ордонд кет өмсөн ирж улмаар энэ хэвлэлийнхний нүдэнд өртөн тэр өдрөө л түүний гутлын талаар шуугиж, сүүлдээ үнэ өртөгийг нь ч дэлгэрүүлээд ярьж өгсөн.

Тэгвэл энэ ярианы гол эзэн өнөөх ГУТАЛ-аараа Т.Доржханд гишүүн дахиад рекламдаад ирсэн гэмээр зураг сошиал орчинд таржээ.

Түүний хувьд өнөөх гуталтайгаа намаржаад өвөлжихөөр шийдэв бололтой. Гутлаа бүүр илүү тоноглоод яаж бол яаж ч хэрэглэнэ гэдгээр харуулахыг хүссэн бололтой. Гэхдээ юмны давс хужрыг тааруулахгүй бол хэтрээд ирэхээрээ л муухай болно доо.