Жүжигчин Г.Золзаяагийн өөрчлөлт


Маск продакшнаас жүжигчний карьерээ эхлүүлсэн Золоо буюу Г.Золзаяаг найруулагч Б.Тамирын экс эхнэр гэдгийг хүмүүс андахгүй. Тэрбээр ганц бие ээжийн үүргийг гүйцэтгэж яваа олны танил бүсгүйчүүдийн нэг.

Бүтэн амьдрал олон ангит кинонд тоглож уран бүтээлдээ эргэн ирсэн жүжигчин бүсгүй өөрийнхөө өнгө төрхийг ийнхүү өөрчилжээ. Түүнийг харсан хүмүүс банди байна хэмээн эндүүрмээр.

Өөрийн нэрээр салон нээн нэг хэсэгтээ л одуудыг шууруулаад авсан түүний тоглосон бүтээлүүд удахгүй ар араасаа хөврөх гэнэ. Ямартай ч сайхан бүсгүй өнгө төрхөндөө эрс шинэчлэл хийсэн нь уран бүтээлтэй нь холбоотой байж мэдэх.