Бондгор Ч.Номинхолбоогийн турсан нууц


Гала хамтлагийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Тус хамтлагийн ахлагч асан Ч.Уранхолбоо буюу Ануг сайн мэднэ.

Түүний дүү Ч.Номинхолбоо нь өөрийн бизнесээ эрхлэж яваа нэгэн. Дээрх гэрэл зурагт тэрбээр бондгор байсан гэнэ шүү. Дэлхий дээрх бүхий л эмэгтэйчүүдийн туйлын хүсэл нь туранхай байхыг хүсдэг бололтой.

Харин энэхүү зургаа авахуулахдаа 13 килограмм жин хассан аж. Түүний бие галбир илүүтэй тод болжээ.

Ч.Номинхолбоогийн турсан нууц нь хоололтой нь холбоотой юм байна. Сүүлийн үед бүсгүйчүүдийг шууруулах болсон Кето хоолны дэглэмийг барихад л ийм сайхан бие галбиртай болох аж.

Гэхдээ уг хоолны дэглэмийн талаар зарим эмч нар муу гэдгийг анхааруулаад буй. Мэдээж хүн болгоны бие организм өөр өөр байдаг болохоор үйлчилгээ ч мөн адил өөр байж мэдэх.