Бүжигчин М.Бямбаа нандин зургаа дэлгэв


Зэрлэг цэцэгсийн хүлэмж киноны Яргуйн дүрээр тун ч богино хугацаанд олны танил болж чадсан ҮДБЭЧ-ын бүжигчин М.Бямбаа өнгөрсөн онд нижгэр хуримаа хийсэн. Тэрбээр хөл хүнд болсон даруйдаа хуримаа хийж, хайртыгаа олны өмнө ил гаргасан.

Тэрбээр хүмүүст сайхан зүйл түгээж байгаа учраас тэндээсээ кайф авдаг. Тайзан дээр гараад зритель дүүрэн алга ташилт мэдрээд зогсохдоо л бид энэ мэргэжлийг сонгосон ямар азтай хүмүүс вэ гэж боддог. Цалингийн хувьд хаанаа ч хүрдэггүй хэмээн нэгэнтээ онцолж байсан удаатай.

Айлын гэргий болж хоёр дахь гүнжээ өлгийдөн авсан бүжигчин бүсгүй нандин гэрэл зургаа цахим хуудастаа байршуулж олонд дэлгэв. Ганц бие ээжийн амьдралаар алхаж явсан М.Бямбаа өдгөө хайранд умбаж яваа гэнэ лээ.

Түүний нөхрийг Б.Найдансүрэн гэдэг бөгөөд энгийн нэгэн бизнесмэн залуу байдаг аж. Өөрийн хувийн сургалтын төвөө байгуулж, залуустай болзох ч завгүй явдаг хэмээж байсан тэрбээр өдгөө бяцхан гүнжээ асраад тун чиг завгүй явна.