Г.Ундармааг Тусгай олимпын хорооны элч, төлөөлөгчөөр сонголоо


Соёлын тэргүүний ажил­тан, жүжигчин Г.Ундармаа Монголын Тусгай олимпын хорооны элч, төлөөлөгч боллоо. Түүнээс гадна урлаг соёлынхноос Улаанбаатар чуулгын уран бүтээлч Б.Нарандэлгэрийг тус олимпын хорооноос элч төлөөлөгчөөрөө сонгожээ. Энэ талаар уран бүтээлчид цахим хуудастаа мэдээлсэн байна.

Тухайлбал, жүжигчин Г.Ундармаа “Монголынхоо өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч Б.Нарандэлгэрийн хамт Тусгай олимпын хорооны элч, төлөөлөгч боллоо. Тус хорооны элч төлөөлөгч болсноороо оюуны хөгжлийн ялгаатай хүүхэд залуус, насанд хүрэгчдэд спортоор дамжуулж урам зориг өгөх, тэдний эрхийг хамгаалах, нийгмийн хандлагыг өөрчлөх үйл явцад өөрсдийн дуу хоолойгоо хүргэх эрхэм хүндэт үүрэг хүлээн авлаа” гэжээ.