Жүжигчин Ц.Алдармаа олныг бухимдуулав


Жүжигчин Ц.Алдармаа өөрийнхөө туулсан амьдралаа кино бүтээжээ. Гэхдээ түүний бүтээлд зөвхөн шоронд байх үеийнх нь тухай гарах юм гэнэ.

Тээр жил болсон жүжигчин бүсгүйчүүдийн нэр холбогдсон хэргийн тухай өдгөө олон нийт ам хуурайгүй бурж байна. Сошиал ертөнц тухайн үед хүчээ аваагүй байсан үе.

Харин өнөөдөр Ц.Алдармааг дисс хийх хүн олон байна. Тухайн үед тэдний дунд юу болсон хийгээд биенээсээ уучлалт гуйсан эсэхийг та бид ч мэдэхгүй. Ямартай ч хэргийг шүүх шийдчихсэн.

Гэхдээ одоо Туулыг өмөөрөх нэгэн нь түүний бүтээлийг үзээгүй байж шүүмжилсээр байгаа нь харамсалтай. Магадгүй тэрбээр өөрийнхөө бурууг хүлээж, бусад эмэгтэйчүүдийг битгий алдаасай гэсний төлөө хийсэн ч байж магад хэмээн өмөөрөх нэгэн ч байна.