Осоржамаа-Амьдрал кино бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн киног үргэлжлүүлэв


Сошиал орчинд сайн муугаараа дуудуулдаг ч хамгийн ихээр бусдын хүчирхийлэлд өртдөг олны танил гэвэл О.Осоржамааг нэрлэх болов уу.

Түүний олон нийтийн сүлжээ сайтаар явуулах шууд бичлэгийн үзэгчдийн тоог Монголд давж гарах олны танил эрхэм тэр бүр гараагүй л байгаа.

Одоогоос дөрвөн жил гаруй өмнөөс фэйсбүүк орчинд олонд танигдсан түүний амьдралаас сэдэвлэн бүтээсэн АМЬДРАЛ БОЛ ОСОРЖАМАА нэртэй кино бүтжээ.

Ер нь сүүлийн үед уран бүтээлчид бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн кино хийх болсны нэг нь жүжигчин Ц.Алдмааргийн ЭХИЙМАА зэрэг кинонууд шилээ даран гарахаар зэхэж байна.

“Осоржамаа- Амьдрал бол” кино Univision, Look TV, HomeMedia, MoTV, SkyMedia, SkyGo гээд бүх IPTV-ээр есдүгээр сарын 8-наас цацагдахаар болжээ.

Цаашид хичнээн хүний бодит амьдралаас үүдэн дэлгэцийн кино бий болох нь харин сонирхолтой сэдэв болох нь уу дээ.