Дандар баатрын ач гэх Гангамөрөн бүсгүйн элдэв сонин Пи-Ар


Тун удахгүй Нийслэлийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд болох гэж байгаа бөгөөд нэр дэвшигчид ч эхнээсээ тодроод байгаа.

Энэ удаагийн сонгуулиар МАН-аас Баянгол дүүргийн 2-р тойрогт нэр дэвшихээр эрхээ баталгаажуулсан Г.Гангамөрөн гэх бүсгүй өөрийн үйлдлээрээ олны хараанд өртөөд байгаа

Түүний хувьд үе үехэн зохиомжит зургийг цахим хуудсандаа оруулж байгаа бөгөөд энэ удаагийн зохиомжит зураг нь харин олон нийтэд таашаагдсангүй.

Тэрбээр замын түгжирэлд машиндаа хоол хийж буй зургийг оруулсан ба үүнийгээ завгүй эмэгтэйчүүдийн амьдралыг төлөөлүүлэн харуулсан бөгөөд их түгжрэлийг даван туулсан хүүхнүүд гэртээ ирээд ийм л ажилтай орооцолддог гэдгийг харуулах үүднээс ийм зураг авахуулсан хэмээн тайлбар хийсэн юм.

Үүнээс гадна залуухан бүсгүй өөрийгөө Дандар баатрын ач охин хэмээдэг. Л.Дандар баатрын хүү Д.Ганбаатарын бага охин Г.Гангамөрөн юм.

Монголын ард түмний дунд Алаг морьд Дандар баатар хэмээн алдаршсан БНМАУ-ын гарамгай баатар, 1939 оны Халхын голын дайны түүхэн хүн Лодонгийн Дандарын амьдрал тэмцэл, туулсан замналыг өгүүлсэн түүхэн номыг тэрбээр жилийн өмнө мөн бичсэн бөгөөд Алаг морьт Дандар ТББ-ын тэргүүнээр бас ажилладаг нэгэн аж.