Ээжийгээ усны дусал мэт дуурайсан жүжигчин Х.Баярмаа


Жүжигчин Өлзийхүү, Найруулагч Хүсэлбаатар нарын амин охин Х.Баярмааг уншигч та дэлхийн миссийн тэмцээнд оролцож байснаар нь илүүтэй сайн танина. Тэрбээр соёл урлагийн их сургуулийн жүжигчний ангийг төгсч өдгөө Шилдэг өнгө продакшнид харьяалагдаж яваа. 

Сургуулиа төгссөнөөс хойш тайз, дэлгэцийн бүтээлд чадварлаг тоглож байгаа тэрбээр АНУ-ын Миссурийн их сургуульд магситраар суралцаж амжилттай төгсөж, магистр болсон. Урлагийн гэр бүлд өссөн тэрбээр ээжийгээ усны дусал мэт дуурайсан.

АНУ-аас эх орондоо ирээд Боловсрол суваг телевизийн шинэхэн контентонд оролцон жүжигчдийн авьяас, билгийг таниулахад гар бие оролцож яваа. Бие галбиртаа ихээхэн анхаардаг Х.Баярмаа фитнесс болон агаарын иогоор ээжтэйгээ хамт хичээлдэг.