Хувьсалд үлдсэн ганц сувд


Хувьсал продакшнаар овоглож яваа залуу жүжигчин Г.Бямбасүрэнг тоглосон бүтээл, дуулсан дууг нь сонссон залуус андахгүй танина. Түүний амьдралдаа хийсэн хамгийн том сонголт, өөртөө зориулсан хамгийн зөв алхам нь тус продакшнд ажилд орсон нь гэдэг.

Тус продакшнд А.Ганчимэг, Ганцэцэг гээд олон эмэгтэй жүжигчид байсан. Харин өдгөө залуу жүжигчдээс нь сувд болон үлдсэн нь Г.Бямбасүрэн ажээ.

Сүүлийн жилүүдэд бүтээсэн киноныхоо дууг амилуулж өөрийн дуу хоолойгоо мөнхөлж яваа тэрбээр удахгүй шинэ бүтээлээрээ олны сонорыг мялаахаар ажиллаж байгаа гэнэ.