Жүжигчин Барсаа машингүй болсноор алхаж явна уу


Сүүлийн үед их хотын иргэдийг бухимдуулж буй зүйл бол яах арга үгүй автомашины түгжирэл. Тэгвэл их хотын түгжээнд авто зам дээр зогсож хамаг цагаа барж байхын оронд алхаж хамаг ажлаа амжуулж яваа жүжигчин Барсаа буюу Барслхагва папарацид ийн өртсөн юм.


Тэрбээр би амьдралдаа шинэ рекорд тогтоолоо. Уулын замаар би өчнөөн машиныг ардаа орхин алхаж өнгөрлөө. Олон машиныг гүйцэж түрүүллээ, сайхан байна хэмээн хошигнон ярьсан юм.

Жүжигчин залуу 7 хоногийн дөрвөн өдөрт нь алхаж, дугуй унах болсон гэнэ. Фантастик продакшнид харьяалагддаг тэрбээр энэ зун уран бүтээлд төдийлөн ороогүй бололтой.

Учир нь тус хамтлагийн залуусын шинэ бүтээл дэлгэцнээ гарах талаар элдэв чимээ алга л байна.

Харин тэдний отгон бүтээл болох ZURA уран сайхны кино сүүлийн үед эргэн идэвхжиж IPTV -ийн кино сангуудаар ороод эхэлсэн. Тиймээс эдгээр залуусыг санасан бол ZURA киног нь үзэж санасан сэтгэлээ дэвтээнэ буй за.