Жүжигчин Батаа эхнэрээсээ магтаал хүртэв


Драмын театраасаа гарч Мөрөөдлийн театрынхантэй нэгдсэн банш хочтой жүжигчин Батаа буюу Д.Баттөмөрийг үзэгч түмэн сайн танина. Тэрбээр өдгөө театраасаа холдсон бөгөөд олны яриагаар чөлөөт уран бүтээлч болсон гэнэ.

Түүний бүтээсэн дүр үзэгчдийг уйдаадаггүй гэдэгтэй санал нийлэх биз. Гэр дүүрэн охидоор хүрээлүүлсэн азтай жүжигчин залуугийн ханийг Булгаа гэдэг.

Тэрбээр нөхрөө Драмын жүжгийн Гэгээн Муза, Хошин урлагийн Азтай бадарчин, Кино дэлгэцийн Академи авардс, Доржсамбуу гуайн нэрэмжит Арслан цомоор шагнуулсан. Манай хүн ч мэргэжилдээ бол хөрвөх чадвартай нэгэн юм аа. Салбартаа хэн бэ гэдгийг нь тодорхойлох энэ хэдээрээ тэр минь гангарч яваа хэмээн магтаад авав.