Сурагчдад хятад вакцин хийнэ гэдэг нь ташаа мэдээлэл


УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өчигдөр /2020*09*07/ өөрийн цахим хуудаснаа сургуулийн сурагчдад ханиадны вакцин хийх гэж байгаа гэсэн мэдээллийн талаар мэдэгдэл хийсэн нь олон хүний анхаарлыг татаад байсан юм.

Ханиадны вакцины асуудлаар ирсэн чухал саналыг Эрүүл мэндийн яамны Мөнхсайхан сайдад хүргэлээ. Хүүхдийн вакцин тоглоом биш!!! хэмээн тэрбээр бичсэн байв. 

Харин энэ талаар ЭМЯ-наас тодруулга хийж, Иргэдийн дунд ийм мэдээлэл яагаад тарсныг сайн мэдэхгүй байна. Энэ бол ор үндэслэлгүй худал мэдээлэл. Хятад вакцин сурагчдад хийх ямар нэг шийдвэр гараагүй бөгөөд ийм шийдвэр ч байхгүй бас ийм вакцин ч байхгүй хэмээн тайлбар өгсөн юм.