Жүжигчин Одноогийн үдшийн гоёо


Монголын кино урлагт хүч түрэн эршүүд дүрээрээ олны танил болсон жүжигчин бол Одноо буюу Одончимэг. Өөрийнх нь байгаа байдал хийгээд дэндүү хэнэггүй, эршүүд төрх нь олонд их таалагддаг.

Жүжигчин хүн өөрийн бүтээж буй дүрээ түмэнд түгээхийн тулд элдэв хачиргүй дотортой байх хэрэгтэй гэж ахмад жүжигчид ярьдаг нь ортой бололтой. Тэрбээр тийм л чансаатай хэдэн эмэгтэй жүжигчдийн нэг.

Өнөө жилийн Гэгээн музагийн хөтлөгчөөр ажилласан түүний хувцаслалт бусдаасаа содон бөгөөд гайхалтай гоёотой байж чадсан юм. Урлагийн хүнийг юу өмсөж, хэрхэн амьдардаг талаар үргэлж л фэнүүд нь сонирхож байдаг шүү дээ.

Тэрбээр энгийн үедээ бэлтгэлийн өмд, цамцтайгаа ч тууж явдаг үе олон бий. Нэгэн нэвтрүүлэгт орохоо мэдэхгүй гэнэт л түүн дээр очиход тэр элдэв маяггүй угтаж байсан нэгэн. Харин тайзан дээр тэр хэзээ ч энгийн үе шигээ гардаггүй. Энэ нь ч мөн урлагийн хүний соёл биз ээ.