ҮГҮЙ БОЛ…


Будаагаар дүүргэсэн шилэн саван дээр нэгэн хулганыг тавив. Ийм их хоолтой болсон хулгана дэндүү жаргалтай байлаа.

Хоол эрж гүйхгүй, хамаг жаргал хажууд. Хэд хоног өнгөрсний дараа хоол ч дуусч, хашир ч ёроолд нь хүрэв.

Шилэн савнаас гарч чадахгүй болсноо сая л мэдлээ. Хэн нэгэн будаа нэмж өгөхгүй бол өлсөж үхэх аюул тулгарав. Будаа юу бусад төрлийн хоол уу гэдгийг сонгох боломж түүнд үгүй.

Амьдармаар байвал юу өгснийг нь идэхээс өөр аргагүй. Эндээс бид 4 сургамж авч болно.

1. Богино хугацааны жаргал урт хугацааны занга авчирч болно;

2. Юмс хялбархан бүтээд, ая тухтай болоод эхэлвэл чи “амьд үлдэх” урхинд орлоо гэсэн үг;

3. Ур чадвараа ашиглахгүй бол ур чадвараа алдана гэсэн үг;

4. Чи зөв цагтаа зөв үйлдэл хийхгүй бол бахь байдгаараа дуусч барагтай л бол түүнээсээ гарч чадахгүйд хүрнэ.

Үйлдлээ одоо л хийж эхэл, ҮГҮЙ БОЛ…