Найзыгаа хөдөө явсан хойгуур шинэ байрыг нь тохижуулж өгч гэнэтийн бэлэг барьжээ


Нэг найзыгаа шинэ байранд орсон гээд найзуудаараа нийлж байгаад эзгүй хооронд нь гэнэтийн бэлэг болгоод гэрт нь бүрэн тавилга хийж өглөө. Шокноосоо одоо гараагүй байгаа байх хэмээн бичсэн жиргээ өнөөдөр цахим орчинд тарсан хамгийн гэгээлэг мэдээний нэг байв.

Тээврийн цагдаагийн газарт ажилладаг нэгэн албан хаагч банкны лизингээр шинэ байранд оржээ. Тэрбээр ээлжийн амралтаа авч, хөдөө амрахаар явах хойгуур нь найзууд нь түүний анхны байрыг нь бүрэн тохижуулаад, бүрэн тавилга хийж өгчээ.

Түүний нэг найз нь тавилгын үйлдвэртэй бөгөөд өөрийн чадах зүйлээрээ бусад найзтайгаа хамтарч анх удаагаа байр авсан найзыгаа баярлуулах тохижилтыг хийхэд гурван өдөр зарцуулсан гэнэ. Энэ бүх зардлыг найзууд нь дундаасаа гаргасан байна.

Найздаа гэнэтийн бэлэг барихад нь эхнэр нь тусалж, гэрийнхээ түлхүүрийг үлджээ. Найздаа гэнэтийн бэлэг барьсан, сайхан сэтгэлтэй залуучуудын нэгийг нь Б.Эрдэнээ гэдэг. Энэ тухайгаа тэрбээр Нэг найзыгаа шинэ байранд орсон гээд найзуудаараа нийлж байгаад эзгүй хооронд нь гэнэтийн бэлэг болгоод гэрт нь бүрэн тавилга хийж өглөө. Шокноосоо одоо гараагүй байгаа байх гэж цахим хуудсандаа нийтэлжээ.