Камертоны Ганаа турахаар спиннингийн багш Нарандаа хадаг барин эргэн очжээ


Монголын эмэгтэй дуучдаас дуучин Наран  өвөрмөц   эршүүд хоолойгоороо эрс  ялгардаг. Дээрээс нь дуучин бүсгүйн  хувийн амьдралыг сонирхох хүн цөөнгүй.

Тэрбээр фитнесс, спиннигийн багшаар ажиллахаас гадна бүжгээр хичээллэх болжээ. Ганц бие амьдралыг илүүд үздэг түүний шалгуурт таарах эр хүн өдгөөг хүртэл олдохгүй байгаа бололтой.

Илүүдэл жингээсээ салахын тулд Камертон хамтлагийн дуучин Ганаа түүнд шавь орж байжээ. Гэсэн хэдий ч дууч залуу хатуу багшаас шантраад зугтчихсан гэнэ шүү. Харин одоо турахаар зориг шулуудан С.Наран багшийгаа дахин зорьсон бололтой.