Жирэмсэн ээжүүд болон тамирчдад хамгийн хэрэгтэй хүнс бол царцаамаг


Монголчууд бид хонины толгой шийр хуйхлан ялз чанаж амтлан царцаамаг хийж идэж ирсэн уламжлалтай. Бидний энэхүү уламжлалт хүнс нь коллаген маш ихээр агуулдаг билээ.

Коллаген нь арьсны уян хатан чанарыг үүсгэхээс гадна үений бүтцэд оролцдог уураг юм. Хүнсээр коллаген сайн авснаар арьс уян хатан байх, үе мөч бүтцээ алдахгүй байх суурь бүрддэг. Жирэмсний үед биед коллаген хангалттай байх нь арьсны уян хатан чанарыг сайжруулж арьс язрахаас сэргийлдэг талтай.

Жирэмсний үед жин нэмж том үеүдэд ачаалал нэмэгддэг тул коллаген хүнсээрээ авч үе мөчөө дэмжих хэрэгтэй. Мөн спортын хүнд бэлтгэл хийдэг тамирчид хүртэл үеэ хамгаалахын тулд коллаген агуулсан хүнс хэрэглэж байх хэрэгтэй. Иймд хүнсэнд коллагены агууламж өндөртэй царцаамаг идэж байхыг зөвлөе.

Нэмж хэлэхэд коллагены нийлэгжилтийг витамин с идэвхжүүлдэг гэдгийг анхаараарай.

Хүндэтгэсэн,
Цахим Эмч