Miss Asia Queen Г.Оюунгэрэлийн гэр бүл


Азийн хатан Г.Оюунгэрэл 1985 онд Улаанбаатар хотод төржээ. Тэрбээр бизнесмен айлын эрх танхил охин. Арван жилээ нэгдүгээр сургуулийн математикийн ангийг төгсөж, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг орчуулагч, санхүү-эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн тэрбээр 14-хэн настай балчир охин байхдаа Монгол Модель-ийн загвар өмсөгч болсон гэдэг.

Тэрбээр Монгол гоо бүсгүй-2006, Мисс Монголиа-2007, 2007 онд Хятад улсын Хэнан мужид зохион байгуулагдсан Олон Улсын Аялал Жуулчлалын Хатан Хаан гоо бүсгүйн тэмцээнд амжилттай оролцож, дэлхийн 108 орны бүсгүйчүүдээс шалгаран Азийн Хатан Хаан/Miss Asia Queen/ гэх өргөмжлөлийн эзэн болсон нэгэн.

Түүний заяаны ханиар Б.Бадрахжаргал тодорсон. Хосууд өдгөө хүү, охинтой болсон бөгөөд үерхээд 11 жил, хуримаа хийгээд хоёр жилийг үдсэн талаар өөрийн цахим хуудаснаа оруулжээ. Чамтайгаа урт удаан, аз жаргалтай амьдарна хэмээн онцлов.