Б.Тамирын шинэ авьяас илэрч, ногоо дарах болжээ


Орчин цагийн кино ертөнцийг өнгийг тодорхойлж буй уран бүтээлийн нэгдэл бол Фантастик продакшн гэж хэлж болно.

Гар нийлсэн залуусаас час хийсэн олон уран бүтээл гарч, үзэгч олон хэдийн дүнгээ тавиад үнэлгээгээ өгөөд байгаа. Харин энэ бүхнийг атгасан гар шиг нэгтгэн час хийсэн уран бүтээлийг үзэгч олноо толилуулахад гол хувь нэмэр оруулдаг хүн бол найруулагч Б.Тамир юм. Жүжигчин аав, ээжийн үргэлжлэл болсон түүнийг эцэг, эхээр нь бус өөрийнх нь авьяас чадвараар үнэлэх хүн олон.

Одоо цагийн шилдэг найруулагчийн тоонд орох энэ залуу сүүлийн үед уран бүтээлдээ бус аж ахуйн ажилд анхаарлаа хандуулаад завгүй байгаа бололтой.

Учир нь тэрбээр шинэ ногоо дарж, үүнийгээ цахим найзуудтайгаа хуваалцжээ.

Харин түүний энэ жор олон хүнд таалагдсан бололтой, аргаа барсан найруулагч эр стори хийж жорын нууцаа хүртэл хуваалцаад авчээ.

Хоол ундхан эргүүлж буй залуу найруулагч ZURA кинонд тоглосноор найруулагчаас гадна сайн жүжигчин гэдгээ ч мөн харуулаад авсан билээ. Түүний тоглосон энэ кино IP TV -н видео сангуудад хэдийн байршсан байгаа юм.