Хэн нь хэнийгээ дууриагаад байна


Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ долоо хоногт зарим нэг төрийн байгууллагаар зочилж, тухайн газруудын нөхцөл байдалтай танилцах үеэрээ автобусанд явсан хурган дарга нараа загнаж буй бичлэг энэ долоо хоногт нэлээд тарсан.

Тэгвэл энэ үйл явдалтай төстэй зураг цахим орчинд мөн тарсан нь ОХУ-ын төрийн тэргүүн В.Путины зураг юм. Орос удирдагчийн өөр хэд хэдэн зураг шиг үйл явдал манай ерөнхий сайдын зургийн цомогт нэлээд бий.

Харин сүүлийн үед зарим нэг хүмүүс хошигнон Путин л манай ерөнхий сайдыг дууриах болж хэмээн ярих болжээ. Нээрээ л сүүлийн үеийн зургууд нь хэн нь хэнийгээ дууриагаад байгаа нь мэдэгдэхээ байлаа шүү.