Дээд гурилыг ингэж хийдгийг мэдээд та үүнийг идэхээс татгалзах болно


Гурил нь ямар ч шим тэжээлгүй бүтэн боловсруулалтад орж таны биед маш их хор учруулдаг бүтээгдэхүүн юм. Тэр тусмаа глютен-д хэт мэдрэг хүмүүст. Хүмүүс өөрийн өвчний шалтгааны буруутанг аймшигт глютен гэж мэддэггүй. Гурил нь хүний биеийн бодисын солилцооны эмгэгийг үүсгэж дархлааны эмгэгшил бий болгодог. Энэ нь бүх эд эрхтэнд нөлөөлдөг. Гурил хэдий чинээ цагаан байна, хэдий чинээ удаан хадгалагдаж байна төдий чинээ л их боловсруулалтад орж үхмэл болсон гэсэн үг.

Ийм гурил нь биеийн жинг нэмэгдүүлж, ходоод гэдэсний хямралыг үүсгэж чихрийн шижин бий болгодог. Ийм гурил нь боловсруулалтын явцад ямар ч шим тэжээлгүй болж зөвхөн крахмал л үлддэг. Тэгснээрээ бидний биед ямар ч ашиггүй калор мөн хорт химийн нэгдлийг л өгдөг. Яагаад химийн нэгдэл вэ гэж үү? Орчин үед гурилыг боловсруулалтад оруулж, таны хүссэн дээд гурилыг бий болгохын тулд химийн аргаар цайруулаад хөөлгөгч, барьцалдуулагч, нөөшлөгч, антибиотик хүртэл нэмдэг байна.

Тиймдээ ч зарим гурил хэдэн жил ч хадгалсан муудахгүй байж л байдаг. Энэ бол зүгээр таамаг биш шүү, энэ талаар бүх л хоол зүйч, хоолны судлаачид нотолсоор л байгаа. Мөн дөнгөж төрсөн ээжүүд хөхөндөө сүү оруулна гээд маш их гурилан бүтээгдэхүүн хэрэглэдэг.

Печень зөөгөөгүй эцэг, идээгүй эх бараг л байхгүй. Гэтэл сүү маань идэж буй хоол бус ууж буй шингэнтэй холбоотой. Бие сул хөхүүл ээжүүд хэт их гурилан бүтээгдэхүүн хэрэглэсэнээс болж өөрийн дархлааны эсийг унаган бие хаа дээр нь идээт үрэвсэл ч гардаг. Тиймээс нэн түрүүнд цагаан ч бай бор ч бай гурил бол гурил, хор бол хор гэдгийг ойлго. Мэдээж ихэнх хүмүүс өөрийн олон жил идэж донтсон гурилан бүтээгдэхүүнээсээ салан гэдэг амаргүй боловч та өөрийн бөгөөд хайртай хүмүүсээ эрүүл байлгая гэж бодож байвал энэ хороос аажимаар татгалзах нь зүйтэй.

Фитнесс дасгалжуулагч: Баянмөнх