Шавийгаа гэргий болгосон Ц.Мөнх-Одын гэр бүл


МҮОНТ-ийн бүтээл Амьдрал чиний төлөө олон ангит киногоор уншигчдийн танил болсон A-capella хамтлагийн дуучин Ц.Мөнх-Одыг залуус андахгүй. Түүнийг урлагийн сургуульд багшилж байхдаа заяаны ханиараа шавиа сонгосон хэмээн тухайн үедээ нэлээдгүй шуугианыг дэгдээж байсан билээ.

Түүний гэргий Б.Азжаргал нь одоогоос зургаан жилийн өмнө нярайлж, охин төрүүлэн том бэлэг барьсан байдаг. Тэрбээр Хамгийн азтай үе, Захирагч Зий, Админ Зий, Тоглоомын дүрэм, Хамгийн хөөрхөн охин зэрэг дэлгэцийн бүтээлд тоглосон удаатай.