Хөтлөгч Санжаа, Номин нарын харилцаа үнэн эсэх дээр олныг талцуулав


Гэр бүлийн харилцаанаас гадуур асуудал үүсгэвэл бид хэнбугай ч байсан өршөөхгүй гэдгийг өнөөдөр сошиал орчинд тархсан хөтлөгч Санжаа, жүжигчин Номин нарын бичлэгээс тодхон харагдав. Зарим хэсэг нь олгой хагаравч тогоон дотроо хэмээж байгаа бол нөгөө хэсэг нь кино зураг авалтынхаа маркетингийг ингэж хийх хэрэгтэй байсан гэж үү гэх асуултаар булж байна.

Жүжигчин Ц.Номин нь Хүрэлхүүгийн Huuk Филмын шинэ уран бүтээл Төлөөс уран сайхны кинонд тогложээ. Зураг авалт хэдийнээ дууссан бөгөөд удахгүй үзэгчдийн хүртээл болох аж. Ийнхүү тэдний гардуулсан гэх бичлэгийг промошн байсан гэж ойлгосон хэсэг байхад нөгөө талд жүжигчин Хүрэлхүүгийн бага охин Сүрэн өөрийн сторитоо киноны маркетинг биш гэв.