Дуучин Наагий их хотын гудамжинд соёлыг түгээж явна


Налгар намрын өдрүүдэд уншигч та дуртай л биз дээ. Тэгвэл Улсын филармоны гоцлол дуучин Наагий та бүхэнд зориулан их хотын гудамжинд соёлыг түгээн намрыг налгар өдрийг хамтдаа өнгөрүүлсээр явна.

Тодруулбал, Соёлын яамтай болоод удаагүй байгаа билээ. Тус яамнас уран бүтээлчдийг түмэн олондоо соёлыг түгээх үүрэг даалгавар өгчээ. Энэхүү үүргийн дагуу дууч залуу Баянмонгол чуулгатайгаа хамт тантай соёлын цагаар хотын гудамжинд уулзах нь. Улсын гэх тодотголтой урлагийн бүх байгууллага энэ аянд оролцож байгаа бөгөөд 9 дүүрэгт өдөр бүр 12:00, 15:00, 18:00 цагуудад тоглож байгаа аж.