Нара гурван охиноо алдсан хосыг цэцэрлэг нээхэд нь тусалжээ


Нийгмийн идэвхи зүтгэлтэн гэвэл Дуучин Нараг л хэлэх байх. Хаанаасаа ундардаг эрч хүчтэй, ажилсаг, хөдөлмөрч юм бэ хэмээн түүнийг дагагчид биширдэг гэхэд хилсдэхгүй. Дархан-Уул аймаг гурван охиноо зуурдаар алдсан хосууд цэцэрлэг нээжээ. Тэдэнд нь Нара тусламжын гараа сунгасан гэнэ шүү.

Тэрбээр та нар минь санаж байгаа байх, Дархан хотод болсон эмгэнэлт явдлын улмаас гурван сахиусан тэнгэрээ алдсан залуухан хос маань олон түмнийхээ сэтгэлийн дэмээр амьдралаа дахин шинээр эхэлж яваа юм. Нара нь залуу хосууддаа шинээр эхэлж буй амьдралд нь байгаагаараа бага ч болов дэм өгч 16н хүүхдийн цэцэрлэгийн иж бүрэн тавилга тоглоом, ор хэрэгслийг өгсөн юм аа.

Ээж Алтанзул нь цэцэрлэгийн багш хийж байсан учраас бас хүүхдэд үнэхээр чин сэтгэлээсээ хайртай учраас энэ ажлаа эхлээд маш баяртай байна билээ. Хоёр хос маань удахгүй дахин олон сайхан үрстэй болоосой гэсэн ерөөл бодож, залбирч байгаа. Олон түмэн минь бас хоёр залуу хосдоо амьдрах итгэл маш их өгсөн шүү гэв.