Дуучин Э.Мишээл эхнэрээ амрааж явна


Олны танил залуу хосуудын төлөөлөл болсон дуучин Э.Мишээл, жүжигчин О.Цэнгэл нар монгол орныхоо үзэсгэлэнт газраар аялаж явна. Э.Мишээлийн хувьд Universe best songs шоунд оролцож олонд танигдсан. Харин түүний хань бол мэргэжлийн жүжигчин биш хэрнээ Сайн уу амьдрал минь, Боолын гэрээ, Гоёлын даашинз, Хамтран амьдрагч, Эр хүн болгож өгөөч зэрэг кинонд тоглож шаггүй авьяастай гэдгээ харуулж чадсан нэгэн.

Хосууд охинтой болоод их л завгүй явсан гэнэ. Харин өдгөө амаржсан цагаасаа хойш хүүхдээ асраад тун чиг завгүй явсан ядаргааг нь тайлахаар амрааж, зугаалжээ.