Коля урлагтаа эргэн ирлээ


Бүтээсэн дүрээрээ үзэгчдийн танил болсон жүжигчин Э.Батхүү. Татар ажиллагаа кинонд Колягийн дүрийг бүтээж өндөр үнэлгээ авсан чансаатай эрэгтэй жүжигчдийн нэг. Хэсэг хугацаанд тэрбээр урлагаасаа хөндийрөөд авсан. Учрыг нь гадарлах хүмүүс бор дарсанд дурлах болсон гэдэг.

Тэгвэл тун удахгүй дэлгэцийн хоёр ч уран бүтээлээрээ үзэгчтэйгээ уулзах гэнэ шүү. Босго өндөртэй драмын тайзаа орхисон түүний анхы дэлгэцийн бүтээл болох Татар ажиллагааны залуустайгаа 10 жилийн дараа ийн өөрчлөгджээ. Тэдний уулзалтыг харсан фэнүүд нь уг киноны хоёрдахь ангийг бүтээж байгаа юм уу хэмээн ихэд сонирхож байгаа гэнэ.