Ээж болсон дэгжин Цэдогийн чимэг


Телевизийн захирал, рок попын дуучдын амандаа аялах дууны аяыг зохиож өгдөг хөгжмийн зохиолч Л.Балхжав дуучид дундаа нэр хүндтэй. Тэрбээр хоёр хүүтэй. Том хүү Б.Чингүүн нь Бээжинд кино найруулагчаар төгсөж ирсэн даруйдаа нэлээд хэдэн бүтээлийг үзэгчдийн хүртээл болгож амжсан. Заяаны ханиараа жүжигчин Ч.Сэлэнгийг сонгож, ихэрүүдтэй болсон юм.

Харин бага хүү болох Б.Билгүүний хувьд АНУ-д боловсрол эзэмшсэн төдийгүй Tel Aviv university сургуулийг амжилттай дүүргэсэн гэдэг. Тэрбээр жүжигчин М.Цэрэндолгор буюу Цэдотой таван жил үерхсэн.

Үзэгчид М.Цэрэндолгорыг, СТА жүжигчин Г.Ундармаагийн найруулсан “Тютю” уран сайхны киноны гол дүрд тоглосноор нь сайн мэдэх билээ. Хосууд бяцхан гүнжтэй болоод удаагүй байгаа.

Жүжиглэхээс гадна загварт хөл тавьсан тэрбээр рекламны ажилдаа хэдийнээ ороод эхэлсэн харагдана лээ. Ээж болох гэж буйгаа дуулаад бүх хүмүүст бушуухан л хэлэхийг хүссэн түүний хайрын чимэг нь эгдүү юм аа.