Бөхчүүдийн дунд нисгэдэг үйлчилгээтэй тарианы асуудал дэгдэв


Өчигдөрөөс эхлэн бөхчүүдийн ээлжит сенсаци буюу допингийн асуудлаар шинэ мэдээлэл гадуур их тарсан.

Өнгөрсөн жилийн баяр наадмын допингийн маргаанаа арай гэж шүүхээр хэлэлцэн маргааныг таслаад байтал дахин шинэ маргаан гарах нь тодорхой болж, 2020 оны Улсын их баяр наадмын шөвгөрсөн 16 бөхөөс гурван хүний шинжилгээнд допинг илэрсэн талаар мэдэгдсэн бөгөөд албан ёсоор нэгдсэн журмаар эдгээр нэрийг зарлана хэмээн мэдэгдээд буй.

Тэгвэл энэ маргаантай зэрэгцээд зарим хэвлэлээр өнгөрсөн наадмын түрүү бөх Э.Оюунболдын багштайгаа харилцсан чат илэрч, энд тухайн бөхийн хийсэн тарианы зураг ч ил болоод амжив.

Оюунболд нь өнгөрсөн жилийн буюу 2019 оны наадмын өмнө Баттогтох багштайгаа Киргиз улсад бэлтгэл гурван сар бэлтгэл хийсэн бөгөөд тухайн үедээ допинг хэрэглээгүй ч эх орондоо ирээд наадам болохоос сарын өмнө багштайгаа ийн чат бичиж тухайн тарианы асуудлаар ярилцсан аж.

Энэ үедээ Оюунболд нь чөлөөт бөхийн дасгалжуулагч Д.Батнямын удирдлага дор бэлтгэл хийсэн бөгөөд энэ хугацаанд допинг хийсэн гэх яриа гарааад эхлэв. Түүнчлэн Баттогтох багш нь допингийн асуудлаар Оюунболдыг зэмлэхэд тэрбээр зөрүүлэн багшдаа гар хүрсэн гэх мэдээлэл ч таржээ.

Энэ маргааны улмаас багш нь түүний мессежийг бөхчүүдэд илгээж, энэ тариаг хийлгэвэл Батням багш ниснэ гэж хэлсэн гэх уг чат зураг гадуур тарсан байж магадгүй гэнэ.

Дасгалжуулагч Д.Батням нь мөн тухайн жилд начин цолны болзол хангасан ч мөн л допингийн асуудлаар эрхээ хасуулаад буй Д.Цэрэнтогтохыг дасгалжуулсан ба түүнд бэртэлд нь сайн хэмээн цагаан тариа гэх зүйлийг санал болгон хийлгэсэн талаар мөн л хэвлэлд ам нээж бусад залуу бөхөд допингийн хольцтой тариа шүү гэдгийг анхааруулсан юм.