Холливудад тоогдсон цэнгээнт бүжгийн хатан хаан


2001 онд Холливудын алдартай жүжигчин эр Стивен Сигал Монголд айлчилсан байдаг. Энэ үеэр нь манайхны хацар гоо охид түүнд тоогдох гэж их л юм болсон гэдэг. Харин түүний нүдэнд хэлмэрч хийж явсан бүсгүй нь ихэд таалагдсан аж.

Түүний харцанд туссан гоо бүсгүй бол цэнгээнт бүжгийн хатан хаан гэгдэж явсан Б.Эрдэнэтуяа юм. англи, япон хэлтэй, өндөр боловсролтой байсан нь Холливудын од залууд ихэд таалагдаж нарийн бичгээрээ ажилд авсан гэдэг.

Хожим түүний гэргий болж Төгсбаясгалант хүүгээ төрүүлсэн. Буддын шашинд гүн гүнзгий нэвтэрч, ренбүчи гэгдэх болсон Стивен Сигал цагдаа Холливудын зартай зодоончдын нэг байсан төдийгүй чухам ийм кинонуудаараа бөмбөрцөг даяар алдартай билээ. Тэрбээр өвөө эмээ нь дээхэн үед Хиагт орчимд амьдарч байсан, би Чингисийн Монголтой ямар нэг сэжмээр холбоотой гэж үздэг бөгөөд ихээхэн элэгтэй ханддаг тухайгаа нуулгүй ярьдаг.