Ц.Элбэгдорж: Худал мэдээлэл, хэнд ийм юм хэрэг болов


Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад удаж байгаа билээ. Түүнийг Эрүүгийн хуульд зааснаар “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан” гэх  үндэслэлээр дөрвөн хэрэгт  буруутган  шалгасан байдаг.

Тэгвэл хоёр хоногийн өмнөөс цахим сайтуудаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, харьяаллын дагуу Нийслэлийн прокурорын газарт хэргийг шилжүүлсэн гэх мэдээлэл тарсан билээ.

Харин үүнийг экс Ерөнхийлөгч няцааж, өөрийн твиттер хуудсаараа Худал мэдээлэл. Хэнд ийм юм хэрэг болов! хэмээн тайлбар асуув. Ямартаа ч экс төрийн тэргүүн маань амар амгалан гэртээ л байгаа бололтой.