Дуучин Анугийн эхлүүлсэн хандивын аян нэгэн сайхан ээжид амьдрал бэлэглэжээ


Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо нэгэн ээжид амьдрал бэлэглэх зорилгоор Tara Vision агентлагтай хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд  Шүүдрийн дусал хэмээх хандивын аяныг эхлүүлсэн талаар өмнө мэдээлж байсан билээ. Таra Vision агентлагийг дуучин бүсгүй өөрөө санаачлан үүсгэн байгуулж цаашид ч ийм төрлийн аян өрнүүлэх юм.

Энэ удаагийн аяны зорилго нь шүүдрийн мянга мянган дуслыг цуглуулж нэгэн сайхан ээжид, гэр бүлд амь амьдрал, эрүүл мэнд, урт удаан жаргалыг бэлэглэх сайхан үйлс юм. 

Энэхүү аяны хүрээнд Дархан хотын харьяат Д. Даваасүрэн гэх эмэгтэйг сонгон тусламжийн гараа сунгасан бөгөөд түүний элэг шилжүүлэх мэс засал амжилттай болсон талаар охин Болорчимэг ийн бичсэн байна.

Даваасүрэн нь 2011 онд элэгний В, Д вирустэй хэмээн оношлогдож ХӨСҮТ-д эмчийн хяналтанд өдийг хүртэл эмчилгээ авч байсан боловч тус өвчин нь улам даймжирч 2020 оны 1-р сард биеийн байдал эрс муудаж, ЭЛЭГНИЙ ХАТУУРАЛ нь эцсийн шатандаа орж элэгний үйл ажиллагаа зогссон гэсэн эмчийн дүгнэлтээр элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болоод байсан юм.

Энэхүү хагалгааг дотооддоо тэр тусмаа Улсын 1-р эмнэлэгийн ачтан эмч нар маань хугацаа алдалгүй хийж гүйцэтгэн эмчилгээний зардал болох 35 сая төгрөг болсон бөгөөд монголынхоо нийт ард түмнээс мөн тусламж хүссэн эмчилгээний зардалаа цуглуулжээ.

Д.Даваасүрэндээ амьдрал бэлэглэхийг уриалж, энэхүү аянд маань сэтгэл зүрхнээсээ нэгдэх аяныг дуучин Ану цахим орчинд өрнүүлсний үр дүнд нэгэн айл аз жаргалтай амьдрах болсон таатай мэдээг дуулгаж байна.