Хулууны зутан шөл хийх жор


Бороотой сэрүүн өдрүүдэд амтат хулууны зутангаа хийж уун шим тэжээлээ нөхөж, алжаалаа тайлаарай. Ингээд уншигч та бүхэнд аманд ороод уусах гайхалтай амттай, хийхэд хялбар, хөлдөөгөөд дараа нь хэрэглэж болох хулууны зутан хийх жорыг хуваалцъя. 

Орц (зургаан хүний порц):

  • Хоёр хоолны  халбага оливийн тос – Жижиглэн хэрчсэн хоёр цагаан сонгино, – Нэг килограмм хулуу (хальсыг нь арилгаж, бүх яснаас нь салган, том хэсгүүдэд хуваан хэрчсэн байх), -700 мг ногоо эсвэл тахианы шөл (бульон), – 150 мг сүүн крем

Зутанд нэмэх сухар талх хийхэд: Tалхаа шарах 2 хоолны халбага оливийн тос – Захыг нь авсан дөрвөн зүсэм талх – Атга хулууны үр

Хоол хийх дараалал

  1. Tом хайруулын тавганд 2 хоолны халбага оливийн тосоо халаагаад хэрчсэн сонгиноо зөөлөртөл нь 5 минут орчим болгоно. 
  2. Сонгино дээрээ хэрчсэн хулуугаа нэмээд алтан шаргал өнгөтэй болтол нь 8-10 минут шарах. Ингэхдээ ойр ойрхон эргүүлж байхыг санаарай. 
  3. Одоо 700 мг шөлөө хийх бөгөөд амталгаагаар давс перецээ тааруулна. Буцалсных нь дараа галаа зөөлрүүлж 10 минут хүлээх юм. 
  4. Бараг л бэлэн болсон зутан дээрээ сүүн кремээ нэмж, галаа ихэсгээд бага зэрэг буцалгасныхаа дараа холигч блэндерт хийнэ. Бэлэн болсон шөлөө 2 сар орчим хөлдөөгөөд хадгалж болно шүү. 
  5. Зутан шөлөн дээрээ нэмэх талх болон хулууны үрээ бэлтгээд 2 хоолны халбага оливийн тосондоо хатуу болтол нь шарна. 
  6. Ингээд сухар талх болон амталгаагаар зөөхий, перц гэх мэтийг нэмсэнээр таны зутан шөл бэлэн боллоо!

Хоолоо амтархан зооглоорой!