Дуучин Э.Чулуунчимэгийн эрс өөрчлөлт олныг алмайруулав


Зохиолын дуучдаасаа онцгойрох хоолойтой дуучдын нэг нь Э.Чулуунчимэг. Хувийнхаа амьдралд нэлээдгүй шуугианыг дэгдээж намжсан тэрбээр улсын Начин Д.Цэрэнтогтохтой хайрын романс эхлүүлсэнээ ил болгосон юм.

Бөх ханьтай болсон дууч бүсгүй нэг нь дутаад ирэхэд нөгөө нь дүүргээд ирдэг нь хорвоогийн жам юм хэмээн нэгэн нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлж байсан удаатай. Түүний амьдралыг хайраар дүүргээд ирсэн хойно бүсгүй өөртөө өөрчлөлт хийж, гоолиг болсон бололтой.

Саяханы нэг өдөр болсон арга хэмжээний үеэр Э.Чулуунчимэг хүрэлцэн ирсэн бөгөөд түүний туранхай болсныг олон хүн гайхаж, биширсэн аж. Турахын хүслэн болсон зарим нэг нь их л атаархаад авсан гэнэ лээ.