МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярын гэр бүл


Өнөө жил МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр Гавьяат тамирчин, Бээжин – 2008 Олимпийн аварга Н.Түвшинбаяр сонгогдон ажиллаж байгаа юм. Өдгөө 36 настай тэрбээр долоон хүүхэдтэй айлын отгон хүү нь болон мэндэлжээ.

Жудо бөхийн спортоор 18 наснаасаа эхлэн хичээллэсэн байдаг. Заяаны ханиараа Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул Б.Оюунбилэгийг сонгосон.

Өдгөө хосууд дөрвөн хүүхдийн эцэг эх болсон. Одоогоос дөрвөн жилийн өмнө гэргий нь алдарт эхийн одонгоо гардан авч байсан түүхтэй.

Хосууд ханилан суугаад 11 жилийг үдэж байгаа бөгөөд хөвгүүддээ Манлай, Мандах нэрийг хайрлажээ. Харин том охиных нь нэрийг Өүлэн гэдэг. Жилийн зайтай мэндэлсэн бага охиныхоо нэрийг одоогоор олонд дуулгаагүй байгаа юм.