Б.Эрдэнэцэцэгийн жүжигчин биш хүү ээжийнхээ бүтээлд тоглож явна


Тайз, дэлгэцийн уран бүтээлд олон сайхан дүр бүтээсэн жүжигчин Б.Эрдэнэцэцэг драмын сайхан бүсгүйчүүдийн нэг гэгдэж явсан. Харин тэрбээр их сургуульд багшилж яваа. Анх Элкондор хамтлагийн Бүсгүй минь клипэнд тоглож үзэгчдэдээ танигдаж байсан гэдэг.

Олон жил хүүгээ өсгөн ганц бие явсан бөгөөд хоёр дахь амьдралаа жинхэнэ заяаны ханьтайгаа учирсандаа хайраар дүүрэн явна гэж нэгэнтээ дурсан ярьсан байдаг юм. Хүү, охинтой тэд нийлсэн гэдэг. Харин түүний хүү ээжийнхээ найруулсан кинонд тоглох дуртай аж.

Түүний хүү хуульч, эрх зүйч мэргэжилтэй юм. Өмнө нь ээжийнхээ найруулсан Ээж хадны домог кинонд Гэсэрийн дүрд тоглосон аж. Энэ талаар Б.Эрдэнэцэцэг Хотулун гүнж түүхэн тулаант киноны Чинубаатарын дүрд тоглож байгаа сайхан хүүгээрээ ээж нь бахархаж байна гэв.