Оддын хүүхэдтэйгээ рекламанд тоглодог жагсаалтыг Б.Бадамцэцэг үргэлжлүүлэв


Miss Mongolia-2010 тэмцээний тэргүүн мисс Б.Бадамцэцэг анх Хэцүү анги киноны Гэрлээгийн дүрээр олонд танигдсан нэгэн. Жүжигчин, Мисс бүсгүй ЭМШУИС-ийн нүүр, ам судлалын сургуулийг төгссөн бөгөөд өдгөө шүдний эмчээр ажилладаг.

Насныхаа ханиар А.Алтаншагай гэх залууг сонгосон тэд хоёр хүүхэдтэй болж, бүл нэмсэн билээ. Олны танил одууд хүүхэдтэйгээ рекламанд тоглочихдог сүйхээтэй. Тэгвэл тэрбээр ч мөн адил энэхүү жагсаалтыг Содонгоо охинтойгоо хамтдаа тоглосон живхний рекламаараа үргэлжлүүлэв.