Жүжигчин А.Энхжин эхнэр, хүүхдээ сонгожээ


Шинэ үе продакшны залуу жүжигчин А.Энхжин Дорнод аймгаас угшилтай айлын ганц хүү гэгддэг. Тэрбээр КУДС-д суралцаж жүжигчин мэргэжлийг эзэмшсэн байдаг. Ийнхүү жүжигчин болох гараагаа хошин шогийн тайзнаас эхэлсэн тэрбээр өдгөө Этик продакшнид харьяатай болж Хэлгүй жим шинэ уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгоод байгаа билээ.

Галзуу зугаалга, Хүний цаана зэрэг дэлгэцийн бүтээлд тоглож жүжигчний карьераа ахиулж яваа. Тэрбээр сэтгүүлч мэргэжилтэй Насаатай хайрын романс үүсгэж хөөрхөн хүүтэй болсон. Гэсэн хэдий ч залуу хосууд нэг хэсэг тусдаа амьдарч байсан юм. Тэгвэл залуу хосууд алдаагаа ухамсарлан эргэн нийлсэн гэнэ шүү. Тэдний ханхүү энэ жил сургуулийн сурагч болжээ.