Томоожсон жүжигчин, хөтлөгч Г.Анхбаярын шинэ төрх


Нэг хэсэг олон бүсгүйчүүдтэй нэр холбогдож явсан хөтлөгч, жүжигчин гэх гуншинтай Г.Анхбаярыг өдгөө танихгүй үзэгч үгүй. Тэрбээр жүжигчин Үүлэн үст гэгддэг Мишээлтэй үерхэж явсан. Харин жүжигчин залуу томоожиж заяаны ханиараа энгийн нэгэн даруухан бүсгүйг сонгосон.

Түүний хайртыг А.Дөлгөөн гэдэг бөгөөд хосууд хоёр хүүхдийн аав, ээж болцгоосон. Эр хүнийг аав болсон хойноо сахал, гэзэг тавь хэмээдэг. Тэгвэл тэрбээр ийнхүү өөрийнхөө өнгө төрхийг өөрчилжээ. Арга үгүй биз ээ хоёр хүүхдийн аав болсон хүн ингэж л намбатай харагдахаас өөр яахав билээ.