Жүжигчин Г.Ундармаа ээждээ гэнэтийн бэлэг барьжээ


Нийгэмд сайн үйлсийг түгээж явах болсон жүжигчин Г.Ундармаа ирэх сард үзэгчдийн хүсэн хүлээж байгаа Сингли лэйдс киноныхоо шинэ ангийг толилуулах гэж буй. Их ажлаасаа өмнө тэрбээр ээжийгээ баярлуулах хөтөлбөрийг эхлүүлжээ.

Учир нь түүний төрсөн өдөр хоёр хоногийн дараа тохиох юм. Үүнээс өмнө ээжийгээ, охинтойгоо хамт баярлалаа хэмээж сайхан амарч яваа гэнэ шүү. Энэ тухайгаа, Төрсөн өдрийн баяр угтаж намайг төрүүлж өсгөсөнд ээждээ баярлалаа гээд бид гурав хүндэтгэлийн зоог барив. Бас бэлгээ өгсөн. Ээжийгээ баярлуулж байгаарай гэсэн юм.