Х.Санжсүрэн: Номин гэдэг хүн ямар ч буруугүй


Стар Тв-ээс гараагаа эхлэн цахим орчинд бага үгүй олон дагагчтай болсон хөтлөгч Х.Санжсүрэн болон жүжигчин Номин нарын бичлэг цахим орчинд тарж олон хүнийг эргэлзээнд оруулаад байсан билээ.

Тэгвэл Санжаа гэх энэ залуу болсон үйл явдлын талаар тайлбар хийж, жүжигчин Номингоос уучлалт гуйлаа.

Энэ талаар Х.Санжсүрэн цахим хуудаснаа тайлбар хийж, Номин-эрдэнэ гэдэг хүн бид хоёрын хувьд бол албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй буюу гэр бүл болоогүй байсан хүмүүс. Сүүлийн нэг сарын турш бол бид хоёр харилцаандаа эцэс тавьж салсан байгаа.

Энэ хугацаанд чи надаас салсан ч гэсэн Би чамаас зүгээр салчихна гэж байхгүй шүү гэж хэлж байсан. Бид хоёр салсны дараагаар би жүжигчин Номин гэдэг охинтой холбоо тогтоосон. Би мэдээж өөрийгөө олон удаа ганц бие, би бол ийм хүн гэдгээ хэлсэн. Тийм учраас энэ зүйл дээр жүжигчин Номин гэдэг хүн ямарч буруугүй гэж хэлэх нь зөв болов уу.

Нийгмийн сүлжээнд Жүжигчин Номинг гэр бүл салгасан эхнэртэй хүнтэй явалдсан гэж буруу хандлагуудыг түгээлээ. Энэ хүнд ямар ч буруу байхгүй. Жүжигчин Номин гэдэг хүний гэр бүл, хамт олон гээд маш олон хүмүүсээс уучлалт гуймаар байна. Хамгийн том буруутай хүн бол би байна. Тиймээс эмэгтэй хүнийг ямар нэгэн байдлаар үгийн муухайгаар битгий хэлээч. Буруу бодож явсан өнцгөө өөрчлөөсэй гэж бичлэг хийлээ хэмээн ярьсан юм.