Э.Цэрэн: Анх-Отгоноос сөрөг биет илрээгүй гэх юм


Цахим орчинд Цэнхэр үст Цэрэн нэрээр танигдсан тэрбээр дахин нэг сонирхолтой сэдвээр сошиалд мэдээлэл түгээжээ. Учир нь Монгол Улсад Ковид-19 вирусийн анхны тохиолдолоор бүртгэгдсэн франц иргэн халдвар аваагүй байсан гэх албан бус мэдээлэл гарсан байна.

Энэ талаар Цэнхэр үст бичихдээ, Ковид, гадаадад гацсан Монголчууд, хандивын мөнгийг хуваасан төрийн албан тушаалтнууд гэх мэт сэдвээр хэсэг нөхөдтэйгөө ярьж суутал нөгөө Анх-Отгон чинь Францдаа очоод шинжилгээ хийлгэсэн нь сөрөг биет (ковид тусаагүй) гараагүй. Тэгээд Монголын эрүүл мэндийн яамыг шүүхэд өгч байгаа гэх яриа сонслоо. Би анх удаа сонссон болохоор ихэд сонирхож бас гайхав. Тэр Францын онлайн хаягийг мэдэх хүн байвал тус болоорой! Би ярилцлага хийж өөрийнх нь амнаас сонсоё! Энэ мэдээ үнэн бол Ковид сонгуулийн дэглэмийн том шоу жүжиг байсан нь дэлгэгдэнэ. Бас өвчтэй гэж оношлогдсон улс өвдөөгүй байсан тухай сонсов. Мөн эдгэрээд гарсан хүмүүсийг хэвлэл мэдээлэлд яриа өгүүлэхгүй байх хатуу гэрээнд гарын үсэг зуруулсан гэх..хэмээн бичжээ.