Жүжигчин Тэмка эхнэртээ гэнэтийн бэлэг барьж, оноо хэрхэн цуглуулахыг эрчүүддээ зөвлөв


Эмоци хамтлагийн жүжигчин Тэмка, Нарансолонго хоёрыг гэр бүлийн хос гэдгийг найман настайгаас эхлээд наятай буурай хүртэл андахгүй мэддэг. Жүжигчин залуу хосуудыг өөрсддөө цаг зав зориулан гарган болзоонд явж, эхнэрээ баярлуулах хэрэгтэй байдаг шүү.

Мөн оноогоо давхар цуглуулчихна гэсэн сэргэлэн санааг агуулсан зөвлөгөөг эрчүүддээ өгөв. Тэрбээр ойрд эхнэрээ болзоонд урьж, дуртай цэцгийн баглааг нь өгөөгүй удсан байна хэмээсэн юм.

Ингээд Нарансолонгийг гэрээсээ гараад ир гэж дуудахад ийм гайхсан царайг гаргаж үнэхээр л гэнэтийн бэлгийнхээ эхлэлийг зөв тавьж чаджээ. Заавал баяраар л хайртдаа бэлэг барьж, хоолонд орж, гадуур зугаалах албагүй шүү дээ. Хааяа ч болов завгүй байсан ч гэр бүлдээ зориулан цаг гаргаж байх нь чухал гэсэн юм.

Тэмкагийн болзоонд өглөөний цай, гоо сайханд орох, дэлгүүр хэсэх, оройн зоог, кино үзэх, дуртай бялуу болон цэцгийг нь бэлэглэсэн байна. Аан тийм сэргэлэн эр машиных нь банкыг хүртэл дүүргэж өгөхөө мартаагүй гэсэн. Түүний зөвлөгөөний дагуу эхнэрээ болзоонд уриарай. Гол нь бүсгүйчүүд үнэтэй гэлтгүй багахан бэлгэнд, урмын үгэнд уяарч догдлоод л ирдэг гэдгийг бүү мартаарай. Хосууддаа аз жаргалыг хүсье.