Өнөөдөр И.Одончимэгийн анх ээж болсон өдөр тохиож байна


Монголын тайз, дэлгэц, хошин урлагийн жүжигчин, зохиолч, найруулагч гээд авьяас билгийн ундарга нь оргилсон МУГЖ И.Одончимэг энэ өдөр том охин З.Номундарийг өлгийдөн авч байжээ. Түүний аавыг Зоригт гэдгийг уншигчид мэддэг.

Тэрбээр багадаа УДЭТ-т бараг амьдардаг байжээ. Ээжийгээ хаана ч явсан зүүгдээстэй. Ийм байхад урлагт хайртай болохгүй, дурлахгүй байж чадаагүй гэнэ. Түүнийг ээж нь урлагийн замаар явуулахгүй гэсэндээ дунд сургууль төгсөнгүүт Япон руу явуулсан байдаг. Монгол руу буцахын тулд ээж рүүгээ янз бүрийн юм бичдэг байсан ч тусыг эс олжээ.

Ингээд заль зохиохоор шийдсэн байна. Энэ тухайгаа Номука Япон хэлний таван түвшин байдаг. Гуравдугаар түвшинг нь онц хамгаалбал намайг Монголд амраагаарай гэж ээжид болзол тавьсан. Тэгээд л өдөр шөнөгүй, нойр хоолоо умартан бэлдэж байгаад онц хамгаалаад хүрээд ирсэн дээ. Ээж намайг түр хугацаанд амраад буцна гэж бодож байсан. Харин би буцаж явахгүйгээ мэдэж байсан учир Япон дахь найз нөхөд, багш нартаа энэ тухайгаа хэлээд, бүх асуудлаа шийдчихээд ирсэн.

Монголд ирчихээд ээжээс нууцаар бэлдэж байгаад СУИС-ийн жүжигчний ангид шалгалт өгөөд тэнцчихсэн юм. Үүнийгээ бас л дараа нь ээжид хэлсэн. Намайг жүжигчин болгохгүй гэж ээж минь их тэмцсэн. Даанч би дийлдээгүй хэмээв. Ийнхүү ээжээсээ нууцаар жүжигчин болсон тэрбээр энэ өдөр хорвоод мэндэлжээ.