Б.Ану-Үжин: Ээжийнхээ дэргэд очоод өөрийгөө юманд эв дүйгүй, бодлоо бүрэн илэрхийлж чаддаггүй байснаа анзаарсан


МҮОНТВ-ийн Хамгийн азтай үе олон ангит кинонд тоглож үзэгчдээс өндөр үнэлгээг авч үеийнхэнийгээ байлдан дагуулсан жүжгчин бол Б.Ану-Үжин. Тэрбээр Испани улсын Барселон хотын Театр урлагийн сургуульд жүжигчний мэргэжлээр суралцдаг юм.

Түүнийг тавдугаар ангид орох жил нь ээж нь гадагшаа явсан аж. Харин энэ үед өсвөр насны охин түүнд ээжтэйгээ л хамт байхыг маш их хүсдэг байжээ. Энэ талаараа, Өсвөр насандаа ээжээсээ хол өссөн учраас ч тэр юмуу бусад хүүхдүүдийг хараад ээжтэйгээ цуг хийхийг хүсдэг зүйлс маш их байлаа.

Хичээлээсээ тараад ирэхэд ээж хоол хийгээд зогсож байгаасай гэж, мартын 8-наар сургууль дээрээ дуу дуулахад минь ээжүүд дунд манай ээж байсан ч болоосой гээд ер нь л ээж дээрээ л оччихвол үлгэрээр бол сайхан төгсөнө гэж мөрөөддөг байлаа. Ингээд сургуулиа төгсөөд ээжийнхээ хажууд ирснээр өөрийгөө үргэлж хойш нь тавьдаг, юманд эв дүйгүй, бодлоо бүрэн илэрхийлж чаддаггүй байснаа анзаарч, жил ирэх тусам хийж буй хэлж буй зүйлсдээ бага багаар итгэлтэй болж, илүү энхрий болчихсон юм шиг ээ.

Мөрөөдлийг минь анхааралтай сонсож, дэмжиж. Сонгосон мэргэжлийг маань хүндэлж, сургуульдаа оролцсон жүжиг болгоныг минь гартаа цэцэг барьчихсан бүх үзвэрийг үзэж дуусгаж, зураг авалт бүрийн ард хувцасыг маань барьж гүйж…Өглөө сэрэхээс орой унтах хүртэл маш хөөрхөн охин минь гэж үнсэж урамшуулдаг. Энэ камерны ард зургийг маань дараад зогсож байгаа ээждээ зүгээр л Баярлалаа гэж хэлэх гэсэн юм хэмээн дурсамжаа хуваалцав.