Сингапур скүүл мөнгөний төлөө нэг хүүхдийн сурах эрхийг 3өpчиж байна гэв


Сургалтын төлбөрөөр барьцаалж хүүхдийн сургуулиа сонгох эрхэнд халдаж байгаа Сингапур скүүлийн захирал Галбадрах танаа

Сингапур скүүлийн сурагчийн ээж хүүхдийнхээ эрүүл мэндийн шалтгааны улмаас хичээл дээр нь зарим өдөр хамт суух шаардлагатай болжээ. Гэтэл сургуулийн танилцуулга реклам дээр ордог Англи хэлний Talk Talk хөтөлбөр бага ангид ордоггүй, нэг сандал дээр 2 хүүхэд сурах ёстой байтал 3 хүүхэд чихэж суудаг гэх мэтээр бодит байдал сурталчиглаанаас огт өөр болохыг ээж нь мэджээ. Ингээд нөхцөл байдлыг бодитоор мэдэрсэн ээж хүүхдээ энэ сургуулиас гаргаж үлдэгдэл төлбөр дээр нь ороогүй хөтөлбөрийнхөө үнийг суутгаж хасуулах хүсэлтээ аль 6-р сард өгчээ. Маш хариуцлагатай, ажил хэрэгч ээж байгаа биз.Мэдээж заалгах ёстой хөтөлбөрөө дутуу заалгасан хүүхдийн эцэг эх төлбөрөөсөө ороогүй хөтөлбөрийн үнийн дүнгээ суутгуулахыг хүсэх нь мэдээж. Гэтэл Сингапур скүүлийн захирал төлбөрийг нь бүтэн авахын тулд хүүхдийг нь сургуулиас гаргасан хасалтаа хийж өгөхгүй 3-р ангийн хүүхдийг дараагийн сургуульд орох боломжийг нь хааж байгаа мэт хяссан үйлдлүүд гаргасаар байгаа гэнэ. Хэрвээ 9-р сарын 15-ны 12.00 цагаас өмнө тухай хүүхэд сургуулиасаа хасалтаа хийлгэж амжихгүй бол дараагийн сургуульдаа бүртгүүлэх боломж нь бүрддэггүй ажээ.

Боловсролын салбарын цахим бүртгэлтэй холбоотой ийм байдал үүсчээ. Ингээд нэг хүүхэд Галбадрах захирлын шуналаас болж нэг жил хичээл завсардахдаа тулаад байна. Галбадрах захиралтай Сингапур скүүл мөнгөний төлөө хүүхдийн сурах эрхийг ингэж уландаа гишгэдэг юм байна шүү эцэг эхчүүдээ. Бас сурталчилгаан дээрээ байсан хөтөлбөрүүд нь хүүхдэд чинь бүрэн орж байгаа эсэхийг сайтар нягтлаарай эцэг эхчүүдээ. Мэргэжлийн хяналтын газар хүсэлт гаргаад хүүхдүүдийнхээ дэвтэр хичээлийн явцыг үзүүлээд хөтөлбөр нь бүрэн орж байгаа эсэхэд нь бас хяналт тавиулчихмаар юм байна шүү. Эцэг эхчүүд илүүдээ гарсан мөнгөтэйдээ төлбөртэй сургуульд хүүхдээ өгдөггүй. Хүүхэддээ дөнгүүр боловсролыг аятайхан орчин нөхцөлд эзэмшүүлэх гэж л төлбөртэй сургуульд ханддаг. Хэрвээ хөтөлбөрийг нь дутуу орж байвал төлбөрөөс илүүтэй цаг хугацаа гэдэг зүйлээр хүүхэд хохирно.

Хохирогч: Утааны эсрэг ээж аавууд группын гишүүн н.Цэрэннадмид