А.Цэгмэд:Алдармаа бид хоёрын анхны яриа санаанууд илт гуйван алга болжээ


Үзэгчдийн дунд их хүлээлт басхүү нэлээдгүй шүүмжлэлийг үүсгээд авсан Эхиймаа кинонд тоглосон ахмад жүжигчин А.Цэгмэд бухимдангуй байна. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа ийн өгүүлжээ.

Өглөө эртийн мэнд ээ. .ЭХИЙМАА уск ныхоо нээлтээс хойш бодон бодон энэ постыг оруулья гэж шийдэв.Залууст буурал миний үг хэрэг болж юу магад вэ гэж..Миний ажилласан санхүүгийн хэлс хэргээр орсон НАСАНЖАРГАЛ эмгэн өөрөө хууль судалж хэргээ задлаад бие нь муудаж маргааш суллагдаж гарахын өмнө нас бардаг //нэг камерийнх ны дурсамж яриагаар // харанхуй газар цэцэг тарьдаг хүмүүст тусалдаг хайр хүрэм эмгэн гэж зохиолд шигтгэж 44 сцен буюу 44 удаа дурангийн өмнө хоног тоолон хөдөлмөрлөөд дуусч нээлтээ сэтгэл түгшин хөдлөн үзээд МАШ СЭТГЭЛ ГОНСГОР ДУТУУ ГАРСНАА НУУЖ ЧАДСАНГҮЙ ЭЭ !!! ӨРШӨӨ.!!! уг нь гол дүр шахуу юм байлаа сцений тооны хувьд ГЭТЭЛ ОРООД Л гардаг дүрүүдээс ч доорд дүрс нь пострын зурганд алга болон арчигджээ. .МӨНГӨ ГЭЖ ХҮЧТЭЙ, УТГА АГУУЛЛАГА ЭНЭ НИЙГЭМД ТОД ЗОДСООР Л . ,ХААНА Ч ХЭЗЭЭ Ч. .ШУДРАГА БУС !!!ХЭРЭВ КИНОНД 29 сцений хөдөлмөр орох байсан бол яах гэж хогийн тантан уруу уран бүтээлчдийн хүч цаг,сэтгэл шингэсэн агшин нус нулимс баярыг булшилсан юм бэ ??? үүнд хэнийн юуны хандлага шийдэл ордог юм ???

ҮР ашиггүй энэ мэт зардал цаг зав үрсэнд хайнга хандах утга авцалдаагүй эвлүүлэг монтажаас болж ганц энэ бүтээлд ч ,бас олон олон кинонд давтагдаж киноны ЧАНАРТ НӨЛӨӨЛЖ БАЙСНЫГ БУУРАЛ БИ АХМАДЫН ХУВЬД ДУУГАРАХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ гэж үзээд үүнийг үзгэлмой !!!Эхиймаа уран сайхны кино богино хэмжээний бүтээл мэт болжээ гэсэн зарим үзэгчийн саналтай би санал нэг байна.!!! Хойшид залуус минь Амьдралын буруу дадал замбараагүй байдлаа уран бүтээл дээр цухуйлгаж болохгүй шүү,!!! ЭНЭ надад өгсөн дүрийг гол дүрийн жүжигчин АЛДАРМАА ;;анх хэлэхдээ ,ЭНЭ БОЛ НАДАД ТУСАЛСАН БОДИТ ЭМГЭНИЙ ДҮР ЮМ ШҮҮ гэж хэлж байсныг би тодоор зүрхэндээ хийж ажилласан тул би дүрдээ хайртай байж хайраар хандсан бөлгөө. АЛДАРМАА бид хоёрын анхны яриа санаанууд ИЛТ ГУЙВАН АЛГА .БОЛЖЭЭ .!!!!ЕР НЬ кинонд хоёрын хооронд дур зоргоороо хүслээрээ орж гарсан эрх мэдэлтэй мөнгөтэй нөхөд ОД БОЛЖ ОЛНЫ ТАНИЛ болох донд хөтлөгдөж КИНОНЫ ЧИГ ХАНДЛАГА УТГАНД ХОЙШИД ХҮЧТЭЙ нөлөөлж уран бүтээлийн ЧАНАРЫГ СУЛРУУЛДАГ ЖУДАГГҮЙ ТҮРЭМГИЙ САНААТАЙ САНАМСАРГҮЙ ҮЙЛДЛҮҮДЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ !!!ЗАЛУУС АА !!!

Киноны дүрсүүд хасагдсан хэргийн учир нь АЛДАРМААД ЯМАР Ч хамаагүй оролцоогүй харин ч киног нь будлиантуулсан этгээдүүд бол продюсорт ХӨРӨНГӨ НЭМЖ ОРУУЛЖ ӨӨРСДИЙНХӨӨ ДҮРИЙГ ОРУУЛЖ ОД БОЛОХ ГЭСЭН жижиг хүмүүсийн үйлдэл шүү !!! Найруулагчид маань хүртэл киногоо хамгаалах ЭРХ НЬ ОЛГООГҮЙ тэй шууд холбоотой шүү гэв.