Хожигдсон ч жүжигчин П.Баттөр бахархалт биеэ бэлтгэсээр явна


Тус салаа кинонд туранхай, хараа муутай залуугийн дүрээр олны танил болсон жүжигчин П.Баттөр өдгөө нэлээдгүй хэдэн кинонд дүр бүтээгээд амжсан. Түүнийг царай муутай, сульдайтай залуугийн дүр бүтээлгэхийн тулд булчинлаг биеийг нь ихэд нууж байнгын цэргийн хувцастайн явуулж, киноны зураг авалтыг дуусгасан гэдэг.

Тэрбээр нийслэл хотын унаган хүүхэд бөгөөд яармагт бага насаа өнгөрүүлсэн гэнэ шүү. Монголын сайхан залуугийн жагсаалтыг сошиалаар санал асуулга авахад жүжигчин П.Баттөр нэгт орсон гэгддэг.

Монголд бодибилдинг фитнесс үүсч хөгжсөний 30 жилийн ой тохиоход тэрбээр өглөө болгон 7 цагаас бэлтгэлээ таслалгүй хийж 17 кг ийг хасаж 70кг болж Атлетик ангилалд орсон байсан ч хожигдсон юм. Уг нь энэхүү ангилал нь биеийн харьцаа өв тэгш маш сайн нимгэрч чадсаныг нь хардаг булчингийн харьцаа хэт том биш буюу бодибилдинг тал руугаа биш ангилал байдаг аж. Нэг ёсондоо түүнийг мэргэжлийн тамирчтай андууран дүгнэсэн гэдэг. Тэгвэл мань эр даагаа нэхэж энэ жил дахин өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байгаа бололтой.