Загвар өмсөгч О.Билгүүн сайн аав


Модель О.Билгүүн загвар өмсөхийн сацуу хамтлаг байгуулж дуу гаргаад амжсан тэрээр чамгүй сайн бизнесмен, мөн чамгүй сайн жүжигчин ажээ. Азийн топ модель тэмцээний гранпри шагналын эзэн болоод авсан тэрбээр Солонгос улсад олон ангит кинонд тоглох санал хүртэл авч явсан удаатай. Хамгийн сүүлд Бэрүүд кинонд тоглосон байдаг.

Нэгэнтээ Гангнам дүүрэгт ганган машинаа хөлөглөн давхиж явсан О.Билгүүн IGX Entertainment-ийг үүсгэн байгуулсан бөгөөд Продюсероор нь ажиллаж байгаа юм. Тэрбээр ганц охинтой. Өглөө 6 цагаас эртлэн босч өөрийгөө бэлдчихээд охиндоо бас сургуульд нь идэх ундыг нь бэлтгэдэг сайн аав ажээ.